“Зурвас” уран сайхны кино энэ сард нээлтээ хийнэ
Хуваалцах:
img

"Зогсохгүй”, “Treasury Studio” продакшн анхны хамтарсан уран бүтээлээ танилцуулах гэж байна. Кино багийн хамт олон “Зурвас” уран сайхны кинондоо  Монгол Улсын хойд хязгаарт эх орныхоо хилийг амь, бие, сэтгэл, итгэлээрээ хамгаалж яваа өнөө цагийн хилчдийн бодит дүр төрхийг харуулахыг зорьжээ.  “Зогсохгүй” продакшн 2019 оноос сошиал зах зээлд богино хэмжээний видео бичлэг хийн нийгэмд хандах өөрсдийн үзэл санаагаа үзэгч олонтойгоо хуваалцсаар ирсэн бол “Treasury Studio” нь 2021 оноос мэргэжлийн түвшний уран сайхны кино хийхээр зорилго тавин ажиллаж эхэлсэн билээ.

  “Зурвас” уран сайхны киног эцэг, өвгөдөөс өвлөгдөн ирсэн эх орныхоо дархан хилийг хамгаалж буй үе үеийн цэргийн албан хаагчид, төдийгүй бүх насныханд зориулан бүтээснээрээ өндөр ач холбогдолтой.

Энэхүү бүтээлд СУИС, КУДС-аас ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн үеийн залуу уран бүтээлчид оролцон тоглосон. Кино зохиолыг У.Энхбаяр бичиж, найруулагчаар Я.Төгс-Амгалан ажилласан бол продюсероор “Зогсохгүй” продакшны жүжигчин А.Дүүрэнжаргал, “Treasury Studio”-ийн жүжигчин Б.Эрдэмсайхан нар ажилласан ажиллажээ. “Зурвас” киноны гол дүрийг Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан, Э.Лувсанцэрэн, Ү.Түмэнжаргал нар бүтээсэн юм. Түүнчлэн Т.Бат-Эрдэнэ, Ч.Номин-Ангараг, Т.Болортуяа, Э.Эрдэнэбаяр, Г.Тайванбаатар зэрэг залуу жүжигчид анхны дүрээ бүтээсэн билээ.

    Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн кино уран бүтээлийн зохиол, найруулгыг чамбайруулсаар энэхүү төслийг эхлүүлсэн бөгөөд оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хамт олонд нийт кино уран бүтээлчид талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img