“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор ХБНГУ-ыг зорино
Хуваалцах:
Латин формейшн бүжгийн ДАШТ энэ сарын 15-нд Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-д болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Moon Dance” хамтлаг оролцох нь. Тус хамтлаг өнгөрсөн жилийн ДАШТ-нд зургаадугаар байрыг эзэлж, Финалистийн цомыг дөрөв дэх удаагаа хүртсэн билээ.
Дэлхийд алдартай бүжиг дэглээч Нидерланд улсын багш дасгалжуулагч Ton Greten зочиноор ирж, тус хамтлагийг энэ жил дасгалжуулж байна. Мөн О.Саранхүү, О.Оюунбат удирдагч багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ.
Тэд энэ жилийн тэмцээнд илүү шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд тэмцээнд оролцох үзүүлбэр, бүжиг дэглэлтийнхээ трейлерийг цацжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0