“Манама 2022” Азийн АШТ: М.Анхцэцэг аварга өнөөдөр өргөнө
Хуваалцах:
img

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -87 кг-ийн жингийн тэмцээн өнөөдөр болох бөгөөд манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Анхцэцэг оролцоно.

Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцож байгаа бөгөөд М.Анхцэцэгээс өмнө өргөсөн гурван тамирчин гурвуул медаль хүртсэн сайхан амжилт гаргасан билээ.Тодруулбал, эмэгтэй 76 кг-ын жинд О.Дархижав огцом өргөлтөөр /98 кг/ мөнгө, 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл медаль хүртээд байгаа юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img