“Хан Хэнтийн дуулал”-ын тасалбарын орлого 250 сая төгрөгийг аймгийн удирдлагуудад гардуулан өгчээ
Хуваалцах:
img

Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан “Хан хэнтийн дуулал” нэгдсэн тоглолтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд “UB palace”-д зохион байгуулж байна. Хэнтий аймгаас төрөн гарсан урлаг, соёлын оддын оролцсон уг тоглолтын зохион байгуулалтад УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар болон бүх сумын нутгийн зөвлөл, аймаг, сумын удирдлага, тэргүүлэгчид оролцжээ.

 Тасалбарын орлогоос цугларсан 250 сая төгрөгийг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс тоглолтын эхний өдөр аймгийн удирдлагуудад гардуулан өгсөн байна. Хоёр өдрийн тоглолтын тасалбарын нийт орлогыг 2023 онд болох аймгийнхаа 100 жилийн ойн бэлтгэл ажил, зохион байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ зарцуулалтын орлого, зарлагыг олон нийтэд нээлттэй мэдээлж, тайлангаа тухай бүрд нь ил тод зарлахаа нутгийн удирдлагууд нь илэрхийлсэн байна.

 

 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img