Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр
Хуваалцах:
img

Япон Улсын иргэн Жигоро Кано тэртээ 1882 онд 22 настай байхдаа кодокан жүдог үүсгэн байгуулснаас хойш энэ жил 140 жил болж байна. Монголын нийт жүдочид, үнэнч дэмжигчдээ дэлхийн жүдо бөхийн өдрийн мэндийг хүргэе. Олон улс, тив, дэлхий, олимпоос тасралтгүй алт, мөнгө, хүрэл медалыг эх орондоо авчирсан монголын топ спортын төрөл бол яах ч аргагүй жүдо бөх юм. Монголын жүдочид олимпын их наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл нийт нийт найман медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таван алт, дөрвөн мөнгө, 14 хүрэл медалийг  эх орондоо авч ирсэн цорын ганц спортын төрөл юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img