Жүдо бөхийн Баку 2022 гранд слам тэмцээн эхэллээ
Хуваалцах:
Баку 2022 жүдогийн их дуулга тэмцээн өнөөдөр Азербайжан Улсын нийслэл Баку хотноо Улаанбаатарын цагаар 14:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 63 орны эрэгтэй 227, эмэгтэй 164, нийт 391 бөх зодоглох гэж байна. Тус тэмцээний шигшээ барилдаануудыг 20:45 минутаас “С1” телевизээр хүлээн авч үзээрэй.
Монгол Улсын шигшээ багаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 57 кг-д Г.Мөнхзаяа нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нарын долоон тамирчин зодоглоно.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0