Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнэ багшийн нэрэмжит өсвөр үеийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв.Тус тэмцээнд Орхон аймгийн “Эрдэнэт Таэквондо сургалтын төв” амжилттай оролцож багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна. Өсвөр үеийн шигшээ багийн ах эгч нарынхаа 2022 оны УАШТ ийн амжилтыг дүү нар нь давтаж чаджээ.
Бага насны охидын 27 кг-ын жинд Г.Нарансолонго, 29 кг-д Э.Амирлан алтан медаль, +29 кг-д Б.Алёона, 34 кг-д Э.Зулсар мөнгөн медаль, +30 кг-д Х.Нандин-эрдэнэ, 34 кг-д Ану-Үжин, +29 кг-д С.Тэргэлсаран, 27 кг-д Г.Ганцэцэг нар хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний “Дайчин тамирчин”-ы шагнал хүрэл медалийг М.Мөнх-оргил, Б.Ханхүү нар авчээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0