“Бөртэ чоно 2022” ёслол "Чингис хаан" музейд болно
Хуваалцах:
img

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно" спортын тэргүүн дээд шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 26~ны өдөр “Чингис хаан" музейд болно.Тэртээх 2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх чөлөөтийн гавьяат "Оска" хэмээх О.Пүрэвбаатар хүртсэн түүхтэй. Энэ жил олон түмний тэсэн ядан хүсэн хүлээдэг "Бөртэ чоно" ёслолын 20 жилийн ой тохиож байгаа юм. Анхны “Бөртэ чоно” шагналын эзнээр 2002 ~ О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх), 2003 онд О.Гүндэгмаа (Буудлага ), 2004 онд Х.Цагаанбаатар (Жүдо бөх),  2005 онд Б.Наранбаатар (Чөлөөт бөх ),  болон Х.Эрдэнэт-Од (Жүдо бөх), 2006 онд X.Цагаанбаатар (Жүдо бөх) хүртэж байв.

      Харин 2007 онд  Э.Бадар-Ууган  боксын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтаар авч байсан бол 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар олимпын аварга болж тус шагналыг хүртжээ. 2009 онд  Х.Цагаанбаатар жүдо бөхийн дэлхийн аварга болж  “Бөртө чоно” эзэн болсон. 2010 онд гавьяат тамирчин С.Батцэцэг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга болсон амжилтаараа тус шагналын эзэн болсон юм.

       2011 онд Бээжингийн олимпын мөнгөн медальт гавьяат тамирчин П.Сэрдамба боксын дэлхийн аварга болж “Бөртэ чоно” шагналыг хүртсэн. 2012 онд Н.Түвшинбаяр  Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн амжилтаар, 2013 онд гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга тамирчин болж, 2014 онд гавьяат тамирчин Г.Болдбаатар жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон амжилтаар “Бөртэ чоно” шагналыг хүртэж байв.

       2015 онд С.Батцэцэг (Чөлөөт бөх), Э.Бэхбаяр (Чөлөөт бөх) нар, 2016 онд Д.Сумъяа (Жүдо),  Д.Отгондалай (Бокс) нар тус шагналыг эзэн болсон. 2017 онд гавьяат тамирчин Д.Сумъяа жүдо бөхийн дэлхийн аварга болсон амжилтаар, 2018 онд М.Нандинцэцэг боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа авч байлаа. Түүний дараа 2019 онд гавьяат тамирчин Э.Цэндбаатар (Бокс), 2021 онд М.Уранцэцэг (Жүдо) хамгийн сүүлд “Бөртэ чоно” шагналын эзэн болжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img