"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ
Хуваалцах:
img

"Трио" уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан бүтээл билээ.

Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Энэхүү киног Австралийн Перт хотын Burswood задгай кино театрт гаргаж, театраас орж ирэх мөнгөн орлогыг Монголын дауны холбоо болон Авсрталийн дауны холбоонд ижил тэнцүү хандивлахаар болсон байна. "Трио" кино одоогийн байдлаар зургаан шагналыг олон улсаас хүртээд байгаа юм. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img