Абэ Ута “Judo awards 2022” оны шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа
Хуваалцах:
img

Жүдо бөхийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы 52 кг-ын тамирчин Абэ Ута  Олон улсын жүдо бөхийн холбооны “Judo awards 2022” оны шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа.Тэрбээр таван настай байхдаа Абэ Хифуми ахыгаа даган жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ.

          Абэ Ута Япон Улсын өсвөр үеийн жүдо бөхийн тэмцээнд анх оролцож үзэх үедээ л ялагдсан. Харин түүнээс хойш Япондоо төдийгүй, гран при, гранд слам, олимп, дэлхийн аваргад нэг ч ялагдалгүй явна. Абэ Ута нэг өдөр ахтайгаа цуг олимпын алтан медаль хүртэж байлаа. Түүний ах Абэ Хифуми 66 кг-ын жингийн олимп дэлхийн аварга тамирчин билээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img