"Avatar: The way of water" кино ашиг орлогоороо хоёдугаарт жагслаа
Хуваалцах:
img

"Avatar: The way of water" кино Холливүүдийн хамгийн олон үзэгчтэй буюу блокбастер кинонуудын нэг болоод буй. Тэгвэл бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлсэн кино жагсаалтын хоёрдугаарт жагслаа.

АНУ-ын энтертайнментийн "Deadline"-д Жеймс Камероны "Avatar: The way of water" кино дэлхий даяар нийт 2.82 тэрбум ам.долларын ашиг олсон талаар мэдээлжээ. Ингэснээр тус кино нь "Avengers: Endgame" киног гүйцэж, бүх цаг үеийн хамгийн их орлого олсон киноны хоёрт эрэмбэлэгдсэн юм. Тус жагсаалтыг "Avatar" кино тэргүүлдэг бөгөөд хоёрдугаар анги нь түүнээс 100 сая ам.долларын зөрүүтэй ажээ.

Мөн тус киноны гуравдугаар анги ирэх оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх билээ. Тус киноны трейлерүүд гарсаар байгаа юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img