Цагаасаа хоцорсон үйлчлүүлэгч эмчийн биед халджээ
Хуваалцах:
img

Улсын  гуравдугаар төв эмнэлгийн эмч М.Ц-гийн биед үйлчлүүлэгч нь халджээ.

Тодруулбал, тухайн иргэн үйлчилгээ авахаар бүртгүүлсэн цагаасаа 2 цаг 30 минутаар хоцорч ирээд, цагийн дагуу үйлчлүүлж буй хүний урдуур дайрч орсноос асуудал үүсчээ.

Иргэн эмчийг доромжилж, цээж, нуруу, мөр рүү цохиж сүрдүүлж байгаад үзүүлсэн байна. Эмч тасгийн эрхлэгчдээ болсон явдлыг хэлэхэд өөрөө зохицуул гэсэн чиглэл өгчээ.

Зодуулсан эмч "Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо! Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна." хэмээн бичжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img