Наурызын баярын барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ
Хуваалцах:
img

Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Үүнд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэв.

Харин Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн нар шалгарсан юм. Бага шөвгийн наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн болон Д.Хүдэртулга нар үлдсэн.

Уг барилдаанд Баян-Өлгий аймгийн бөхчүүд зодоглоогүй бөгөөд бойкотлосон байдаг. Учир нь, тус аймгийн бөхчүүд УИХ-ын гишүүн Т.Аубакирыг ажлаа сайн хийхгүй байгаа хэмээн үзсэн юм. Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img