ШӨХТГ: 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ
Хуваалцах:
img

  “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 134 иргэн хандсанаас 115 утсанд 118, чатботод 11, и-баримт аппликейшнд таван гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 120 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг гомдол мэдээллийг өргөдлөөр шилжүүлж, 2 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

  Үүнээс таван иргэний 1,753,000 төгрөгний мөнгөн хохирол байрагдуулж мөн дөрвөн иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

 Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 41, харилцаа холбоо долоо, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ дөрөв, цахилгаан тав, шатахуун нэг, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой таван банк, санхүү, даатгал зургаа, барилга тав, боловсрол нэг, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой зургаа, контор 17, НӨАТ дөрөв, өрсөлдөөн тав, СӨХ долоо, түрээс гурав, тасалбартай холбоотой хоёр, бусад асуудлаар 17 иргэн хандсан байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img