1 жил
Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэсэн билээ. Эл уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацад шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын мөн шилдгээр тодорсон. Тэгвэл тус продакшн удаах уран бүтээл “Хүний ээж" киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тус продакшны хувьд анхны бүтээлээсээ хойш дөрвөн жилийн дараа хоёр дахь бүтээлээ гаргаж буй тул "Хүний ээж" кино үзэгчдийн дунд хүлээлттэй байна.
“Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна. Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Тус бүтээл ирэх сард кино театруудаар гарч эхлэх байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0