Диана гүнжийн 60 насны ойд зориулан хөшөө босгожээ
Хуваалцах:
img

1997 оны наймдугаар сард харамсалтайгаар амиа алдсан Диана гүнжийн 60 насны ой өчигдөр тохиож, түүний дурсгалд зориулан босгосон хөшөөний нээлтийн ажиллагааг нийтэд хаалттайгаар зохион байгуулжээ. Хөшөөг Кенсинтон Ордны Санкен цэцэрлэгт байршуулсан бөгөөд гүнжийг хоёр жаахан хүүхдийн голд зогсож буйгаар дүрсэлсэн байна. Кенсингтоны ордноос уг хөшөөг Диана гүнжийн зан чанар, энэрэнгүй сэтгэлийг илэрхийлэх зорилготой гэжээ. Түүний хөвгүүд болох ханхүү Уиллиам, Харри нар 2017 онд ээжийнхээ нас барсны 20 жилийн ойгоор энэхүү хөшөөг бүтээлгэх санааг гаргаж байжээ. Хөшөөг Иан Рэнк-Броадли гэх барималч урласан байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img