Отгонтэнгэр хайрханы тахилга эхэллээ
Хуваалцах:
img

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн их тахилгат Очирваань хайрхан Отгонтэнгэр уулын тахилга өнөөдөр /2021.08.22/ эхэллээ. 

Төрийн тахилгад төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь оролцдог уламжлалтай. Уламжлал дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тахилгад оролцсон бөгөөд Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор өнөө өглөө очжээ. 

Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг. Энэ уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна.

Нийт сэтгэгдэл 1

  • зочин
    3 жил

    Ум базар ваани хум пад, хурай хурай хурай

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img