УУХҮЯ АНУ-ын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллана
Хуваалцах:
img

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АНУ-ын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар өчигдөр /2024.02.26/ санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллана.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга хэлсэн үгэндээ, “Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монголд нутагшуулна. Мөн мэргэжилтэн туршлага солилцох, тэргүүний шилдэг техник, технологи нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэй байна. Геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал. Эдгээр асуудлыг богино хугацаанд эрчимжүүлэхэд энэ Санамж бичиг үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img