Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2024 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо /IATA/-ны 2 жил тутам хийгддэг ээлжит аюулгүй ажиллагааны “IOSA” аудит шалгалтаар амжилттай шалгуулж, нислэгийн аюулгүй байдал, дотоод хяналт, чанарын удирдлагын тогтолцоогоор олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажууллаа.
Энэхүү шалгалт нь ИАТА-гаас шинээр хэрэгжүүлж буй үл тохирол илрүүлэх шинэ аргачлалуудаар баяжуулагдсан эрсдэлд тулгуурласан аудит буюу (Risk Based IOSA) дүрмийн дагуу Нислэгийн аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт /ORG/, Нислэгийн үйл ажиллагаа /FLT/, Агаарын хөлгийн засвар үйлчилгээ /MNT/, Нислэгийн хяналт, зохицуулалт /DSP/, Бүхээгийн үйл ажиллагаа /CAB/, Газрын үйл ажиллагаа /GRH/, Ачаа, шуудан тээвэр /CGO/, Нисэхийн аюулгүй байдал /SEC/ зэрэг нийт 930 стандартын 550-иар нь эрсдэлд тулгуурласан үнэлгээ хийж, илүү дэлгэрэнгүй бичиг баримт, нотолгоо үзүүлэн шалгуулж 98,5% амжилт үзүүлсэн нь бусад Олон улсын агаарын тээвэрлэгчдийн шалгуулсан үл тохирлын үнэлгээний дунджаас 50 хувиар илүү амжилт үзүүллээ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0