Өнгөрөгч наймдугаар сард БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд коронавирусний халдварын 10 шинэ тохиолдол тутмын нэг нь гадаадын иргэн байна гэж мэдээлж байсан. Тэгвэл энэ тоо буурахгүй тус улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэд ковид-19 халдвараар өвдөх нь ихсэж байгаа тул хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдэд өршөөл үзүүлэх шийдэлд хүргэсэн байна.
Гадаадын иргэдийн вакцинжуулалтыг идэвхжүүлэх үүднээс тус улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж буй иргэдийг өршөөлд хамруулах болсноо зарлалаа.
Ковид19-өөс урьдчилан сэргийлэх вакцины 2 тунгаа хийлгэж сайн дураараа нутаг буцах хүсэлтээ гаргасан гадаадын иргэнийг торгуулиас чөлөөлж, буцаж хилээр орж ирэх эрхийг нь нээлттэй болгох юм байна. Энэ шийдвэр нь 2021 оны аравдугаар сарын 12-оос арванхоёдугаар сарын 31-ний хооронд үйлчлэх бөгөөд баривчилгаанд орсон болон цагдаа сэргийлэхийн хяналтад байгаа иргэд үүнд хамаарахгүй бөгөөд зөвхөн өөрийн хүсэлтээр хил давах иргэдэд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Ш.ГЭРЭЛМАА
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0