Ховд: Борондонгийн Лувсангийн мэндэлсний 100 жилийн ой болно
Хуваалцах:
img

БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсангийн мэндэлсний 100 жилийн ой 2023 онд болно. Тэрээр Ховд аймгийн Манхан сум “Баясгалант амьдрал” нэгдэл, Булган сум “Жаргалын зам” нэгдэл, “Минжит Булган” хоршоолол, Манхан сумын “Гурван Сэнхэр” станцын даргаар 70 илүү жил ажиллаж, БНМАУ-ын АИХ-ын депутатаар 5 удаа сонгогдон,  АИХ-ын орлогч даргаар ажиллаж, Д.Сүхбаатарын одонгоор гурван удаа шагнагдан, 1943 онд Германы булаан эзлэгчдийн эсрэг тулалдаж байсан ЗХУ-ын улаан армид тусламжийн бэлэг хүргэх 1000 тэмээтэй 120 жинчин оролцсон Ховдоос-Бийск чиглэлийн цувааг удирдах зэргээр амьд ахуйдаа домог болон мөнхөрсөн, өнгөрсөн зууны Хөдөө аж ахуйн нэгдлийн шилдэг удирдагч нарын нэг байв.  Түүний 100 жилийн ойд зориулан дурдатгал, дурсамжийн ном хэвлүүлж, баримтат кино бүтээн, төрөлх нутагт нь хөшөө босгох юм. Энэхүү ажлын хэсгийг Б.Лувсангийн том хүү Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Хашхүү ахлан Манхан сум, Ховд аймгийн ИТХ, УБ хот дахь Манхан сумын Нутгийн зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотноо уулзаж төлөвлөгөө гарган ойн ажлаа эхлүүлжээ.

Мөнгөнхүүгийн Ганболд

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img