Дарханы арьс ширний цогцолборын ТЭЗҮ-г боловсруулна
Хуваалцах:
img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Итали улсад 2021 оны 10 дугаар сарын 7-наас 9-ний өдөр ажиллажээ.  

Ажлын айлчлалын үеэр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК, ИМАГРО компани хооронд Дарханы арьс ширний цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Монгол Улсын Засгийн газраас жилдээ 10 гаруй сая арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглах талаар ярилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэв.

 

1

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img