Голландын иргэн 99 настай эмэгтэй төрөл бүрийн гэмт гэмт хэрэгтэй киноны жинхэнэ хорхойтон гэнэ. Түүний ач хүү эмээгийнхээ хэтэвчнээс мөнгө авах гэж байгаад тэндээс санамсаргүй байдлаар эмээгийнхээ хүслийн жагсаалтыг олсон байна. Тэр жагсаалтад нь хамгийн түрүүнд цагдаад баривчлагдах гэж бичсэн байв.
Эмээ бүхий л амьдралынхаа турш баривчлагдаж үзэхийг мөрөөдөж явжээ. Ингээд ач хүү нь цагдаагийнханд эмээгийнхээ хамгийн том хүслийг уламжилж, цагдаагийнхан ч зөвшөөрчээ.
Ийнхүү цагдаагийн албан хаагчид эмээгийн гэрийн гадаа ирж түүнийг гавлан цагдаагийн хэлтэст аваачсан. Эмээ цагдаагийн камерт орохдоо ч инээд алдсаар байжээ. Тэрээр цагдаагийн хэсэгт өнгөрүүлсэн хором бүхнээс аз жаргалыг мэдэрсэн хэмээн хэлжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 1
Зрчин
3 жилГаж донтон