"Циркийг минь өгөөч" хүүхдийн гар зургийн уралдаан зарлав
Хуваалцах:
img

Улсдаа ганцхан байдаг мэргэжлийн циркийг менежментийн хувьчлал нэрээр  сумогийн аварга Д.Дагвадорж ах нарынхаа хамт хувьчилж авснаас хойш зориулалт нь өөрчлөгдөн олон жилийн турш түрээсийн байр болон хувирсан.  Түрүү жилийн 7 сараас хойш засвар хийж мэргэжлийн болгох нэрээр дотроос нь буулгасаар өнөөдөр нүд халтирам дүр зурагтай үлдэж, циркийн төлөө зүрх цохилдог хэн бүхнийг бухимдуулж эхэллээ.

Тэгвэл “Боловсролд суурилсан хөгжил” ТББ-аас  “Циркийг минь өгөөч” гар зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд 2-16 насны хүүхдүүд оролцох боломжтой юм. Ээж аавууд бага насны дурсамж, хүүхдүүдийнхээ, тэдний үр хойчийн инээд хөөр, баяр баясал, Монгол Улсын бахархалт нэгэн соёлын төлөө хүүхдүүдээ идэвхтэй оролцуулна гэдэгт итгэж буйгаа тус ТББ-ынхан мэдэгдэв.

Уралдааны удирдамж:

  1. Уралдааны шагналын санг хандиваар, нээлттэй ил тод цуглуулна. Оролцсон бүх хүүхдэд гарын бэлэг өгнө. 1,2-р байр гэж байхгүй. Учир нь шагнал нь цирк маань байх болно. Дэмжих компани хувь хүмүүс Боловсролд суурилсан хөгжил ТББ-д хандивлаарай. Нэг ч төгрөг үлдээлгүй яг энэ уралдаанд зарцуулна. Бүтээгдэхүүн байвал бас хандивлаарай. Юу байна түүгээрээ дэмжээрэй.
  2.  2-16 насны бүх хүүхдүүд оролцох боломжтой.
  3.  Бүх зургуудаар циркийн гадаа үзэсгэлэн гаргана. Олон гишүүнтэй том пэйж, группүүд төлбөргүйгээр байршуулна гэж найдаж байна.
  4. Хугацаа 2021 оны 10 сарын 25-с 11сарын 05 хүртэл
  5. Зургуудыг биет байдлаар Боловсролд суурилсан хөгжил ТББ дээр хүлээн авна. 

1 

2

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img