Дундговь. Бэлчээрийн доройтол, цөлжилтөд хамгийн ихээр өртөж буй аймгийн нэг нь Дундговь. Дундговьчууд мод бут тарих, усны эх үүсвэрийг бий болгох зэрэг олон ажлуудыг орон нутагтаа эхлүүлэн ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Дундговио ногооруулъя" хөтөлбөрийн хүрээнд намрын мод тарих аяныг үе шаттай зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, "Дундговио-Ногооруулъя" хөтөлбөрийн тэргүүн, ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон төрийн байгууллагын албан хаагчид, банкууд, аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл оролцож 9180 мод суулгалаа.
Мөн Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж “8 ТҮМЭН МОД ТАРИХ” хөдөлгөөнийг аймаг орон нутгаас өрнүүлж албан байгууллага бүр 80 мод, айл өрх бүр 8 мод тарьж, говь нутагт цөлжилттэй тэмцэхэд хүн бүр нэгдэхийг уриалж хаврын тарилтаар нийт 44295 модыг тарьсан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0