Big Bang хамтлагийн гишүүн нэг жил зургаан сарын хорих ял авлаа
Хуваалцах:
img

BigBang хамтлагийн гишүүн асан Seungri давж заалдах шатны шүүх хурал дээр есөн төрлийн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял авлаа. Өнгөрөгч оны наймдугаар сард цэргийн шүүхээс есөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гурван жилийн хорих ял 1.1 тэрбум воны торгууль ноогдуулсан ч Seungri-ийн талаас давж заалдан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Ийм учраас ялыг нь хөнгөрүүлж нэг жил зургаан сар болгон өөрчилсөн байна.

Тэрбээр таван сарын хугацаанд саатуулагдсан тул шүүхээс 1.1 жил хорих магадлалтай гэж үзэж байна. Уг хэрэг нь анх 2018 онд гарсан “Burning Sun”-ий асуудлаас үүдэлтэй бөгөөд уг асуудлаас үүдэн олон алдартан нэр холбогдож хэргээ хүлээн хоригдсон. Түүний үйлдсэн гэмт хэргүүдийн талаар товч хүргэвэл биеэ үнэлэгч авсан, мөрийтэй тоглоом тоглосон, 24 удаа биеэ үнэлэгч авахыг завдсан, нууцаар хууль бус зураг, бичлэг авсан, албан байгууллагын мөнгөнөөс хувьдаа завшсан, зодоон  зохион байгуулсан зэрэг хэрэг орж байгаа юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img