Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.
Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.Манай тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны хүчинд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0