Дэлхийн театрын өдөрт зориулсан тоглолт болно
Хуваалцах:
img

Улсын Филармонийн гоцлол дуучин МУГЖ Э.Анхбаяр, СТА Б.Дэлгэрбаяр, СТА Д.Дүйнхэржав нарын хамтарсан тоглолт гуравдугаар сарын 26-ны 19:00 цагт болох юм. Тоглолтыг дэлхийн театрын өдөрт зориулан зохион байгуулж байгаа бөгөөд My way, La Vie. En Rose, Canta Della Terra зэрэг Итали, Франц, Испани, Англи, Оросын сонгодог дуунуудыг нэгэн орой үзэгчдэдээ хүргэхээр уран бүтээлчид бэлтгэлдээ ороод байна. 

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удирдаач СТА Д.Нямдаш, ДБЭТ-н гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, хөтлөгчөөр СТА Н.Онон нар оролцоно. 

Тасалбарыг: Улсын Филармонийн билетийн касс болон Ticket.mn https://ticket.mn/event/date/3218/ сайтаас худалдан авах боломжтой. 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img