2 жил
Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт зургаан өдрийн “Self-transcendence USA open" тэмцээн энэ сарын 18-24-ны хооронд Нью-Иорк хотноо боллоо. Тус тэмцээнд дэлхийн 17 орны 32 гүйгчид оролцсон бөгөөд Монгол улсаас Б.Буджаргал гүйлээ. Плашинг Медов хүрээлэнгийн гүйлтийн 1,6 км-н зам дээр зургаан өдрийн турш тамирчид өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьсон байна. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдад 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах, мөн амраах, үйлчилгээ зэрэг гүйлтийг саадгүй явуулах нөхцөлийг хангажээ.
Тус гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал /эрэгтэй/ мил буюу 1031,6 км, Литвийн Аудас /эрэгтэй/ 502 майл буюу 808.4 км гүйж тэргүүн байр эзэлсэн бол удаах байрыг Италийн тамирчин Андрей Маркато 746 км, гуравдугаар байрт Румыны тамирчин Адриан Папик 661.9 км гүйж тус тус бариандаа оржээ. Эмэгтэйчүүдээс эхний хоёр байрт Австралийн хоёр тамирчин Суузан Мааршал 711.8 км, Аннабел Хейпворт 686.8 км, гуравдугаар байрыг Тайваны Цай Вей Яа 619.9 км гүйж, эхний тамирчид бариандаа орсон байна.
Сонирхуулж хэлэхэд Андрей Маркато нь 2021 онд, дэлхийн хамгийн хол зайн гүйлт буюу 3100 милийн /4889 км/ тэмцээнд зайгаа 42 хоног 17 цаг 38 минут гүйж түрүүлсэн дэлхийн шилдэг тамирчин юм. Манай тамирчин Б.Буджаргал хэт холын зайн олон улсын гүйлтийн тэмцээнүүдэд нийтдээ 12 удаа түрүүлжээ. Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 6 өдрийн гүйлтийн тэмцээн нь 25 дахь жилдээ зохиогджээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж энэ удаагийн тэмцээнд 10 өдрийн гүйлтийн төрлийг оруулаагүй бөгөөд оролцогчдын тоог 40-өөс илүүгүй байхаар зохион байгуулсан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0