Б.Баасанхүү, Э.Мөнхжаргал нар улсын аваргаар тодорлоо
Хуваалцах:
img

Жүдо бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ий алт, мөнгө, хүрэл медальтнууд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Дундговь аймагт боллоо. Эрэгтэйчүүдийн 45 дахь, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн энэхүү тэмцээнд нийт 22 багийн 200 гаруй тамирчин 14 жинд хурд хүч, уран мэхийг уралдуулав.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д: Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/, Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/, Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/, Г.Бүрнээбаяр /Боржин клуб/

Эмэгтэй 52 кг-д: Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/, Мөнгө – А.Гал-Од /Алдар спорт хороо/, Хүрэл – М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/, П.Буянхишиг /Женко клуб/

Эмэгтэй 57 кг-д: Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/, Мөнгө – Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/, Хүрэл – Б.Алтанцэцэг /Женко клуб/, Ц.Хулан /Шинэ бадрах клуб/

Эмэгтэй 63 кг-д: Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/, Мөнгө – Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/, Хүрэл – Ц.Сүнжидмаа /Женко клуб, С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/

Эрэгтэй 60 кг-д: Алт – Б.Сүхбат /Женко клуб/, Мөнгө – Э.Сумъяабазар /Женко клуб/, Хүрэл – Э.Ариунболд /Алдар спорт хороо/, Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/

Эрэгтэй 66 кг-д: Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/, Мөнгө – Л.Өнөболд /Женко клуб/, Хүрэл – Ё.Басхүү /Хилчин спорт хороо/, Ө.Бямбасүрэн /One team клуб/

Эрэгтэй 73 кг-д: Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/, Мөнгө – Л.Анхзаяа /Женко клуб/ Хүрэл – Г.Одбаяр /Женко клуб/, О.Уранбаяр /Хэнтий аймаг/

Эмэгтэй 70 кг-д: Алт – Ц.Наранжаргал /Женко клуб/, Мөнгө – Ц.Энхчимэг /Хилчин спорт хороо/, Хүрэл – Ц.Мөнгөнтуяа /Монголын жүдо академи/, М.Даваасүрэн /БЖА/Эмэгтэй 78 кг-д: Алт – Б.Эрдэнэт-Од /Хилчин спорт хороо/, Мөнгө – Б.Ганзаяа /Женко клуб/, Хүрэл – Б.Ням-Эрдэнэ /Женко клуб/, Б.Хонгорзул /Женко/

Эмэгтэй +78 кг-д: Алт – А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/, Мөнгө – Д.Номинзул /Алдар спорт хороо/, Хүрэл – М.Ууганжаргал /Монголын жүдо академи/, С.Буянзаяа /Дундговь аймаг/

Эрэгтэй 81 кг-д: Алт – Б.Батболд /Хангарьд спорт хороо/, Мөнгө – Г.Болор-Очир /Женко клуб/, Хүрэл – Б.Алтансүх /Хурд клуб/, Б.Эрдэнэбаяр /Хангарьд/

Эрэгтэй 90 кг-д: Алт - Н.Дагвасүрэн /Хангарьд спорт хороо/, Мөнгө - О.Ууганбаатар /Сүлд спорт хороо/, Хүрэл – Б.Бат-Эрдэнэ /Хилчин спорт хороо/, Д.Мөнхбаяр /Женко клуб/

Эрэгтэй -100 кг-д: Алт – Б.Гончигсүрэн /Хилчин спорт хороо/, Мөнгө – О.Хангал /Алдар спорт хороо/, Хүрэл – Г.Алтанбагана /Алдар спорт хороо/, Б.Гаажадамба /Женко клуб/

Эрэгтэй +100 кг-д: Алт – Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/, Мөнгө – С.Бат-Орших /Алдар спорт хороо/, Хүрэл – Д.Нямхүү /Хэнтий аймаг/ Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/нар тус тус шалгарлаа.

Мөн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар 48 кг жинд алтан медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин Б.Баасанхүү, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар +100 кг-д алтан медаль хүртсэн "Сүлд" спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргал нар тодорлоо.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img