Шадар сайд С.Амарсайханы охин "Тэгри чину" кинонд тогложээ
Хуваалцах:
img

"Хийморь" уран сайхны киног бүтээсэн “Belgute pictures”-ын хамт олон шинэ бүтээлээ танилцуулсан нь "Тэгри чину".  Уг кино нь  олон ангит уран сайхны кино бөгөөд жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг найруулж, мөн өөрөө гол дүрд нь тоглосон бөгөөд VOO-гээр гарч буй. 

Кинонд Ангол овгийн тэргүүн Засаг Жарайн дүрд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Хэрээ овгийн Тахилчийн дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Цагаан гавал овгийн үхэшгүй Азарын дүрд Г.Эрдэнэбилэг, Хадаан овгийн тэргүүн Хадун Саёогийн дүрд С.Ариунбямба нарын 28 хүн тоглосон байна. Түүнчлэн нэг сонирхолтой дүр нь Чонос овгийн тэргүүн Арсайн охин Сорхооны дүрд А.Дэлгэрмаа тогложээ. А.Дэлгэрмаа нь шадар сайд С.Амарсайханы охин билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img