Никола Иокич улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч боллоо
Хуваалцах:
img

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд дуусаж, шилдгүүдээ шалгаруулж буй. Тэгвэл энэ жилийн буюу 2021-2022 оны улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Денвер Наггетс” багийн төвийн тоглогч Никола Иокич шалгарлаа.

Никола Иокич АҮСБХ-ны 2021-2022 оны улирлын 74 тоглолтод оролцож, 27.1 оноо авалт, 13.8 самбараас бөмбөг авалт, 7.9 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, “Денвер Наггетс” багаа улиралд 48 хожилд хүргэж, шигшээ шатанд орсон. Гэсэн ч “Голден Стэйн Уорриорс” багтай эхний шатанд учраа таарч, ялагдал хүлээсэн юм.

 “Денвер Наггетс” багийн лидер Никола Иокич мөн өнгөрсөн 2020-2021 оны улирлын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, нэрт сагсан бөмбөгч Шакил О’Нилээс хойш тус шагналыг хүртсэн анхны төвийн тоглогч болсон бол, энэ жил хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг дараалан хүртээд хоёр дахь улиралдаа байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img