Э.Цэндбаатар З.Шинэчагтга нар тулалдана
Хуваалцах:
img

 Мэргэжлийн бокст хүч үзэж, гурван тулаан хийж, ялалт байгуулсан ч сонирхогчийн бокстоо эргэн ирсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтгыг халз тулаанд дуудсан билээ. Тэрбээр “З.Шинэчагтгыг мэргэжлийн боксоор тулаанд дуудъя гэж бодсон юм. Би З.Шинэчагтгыг зодмоор байна. Ард түмний нүдэн дээр зодмоор байна” гэсэн байдаг.

Тэгвэл Э.Цэндбаатарын хүсэлтийг З.Шинэчагтга хүлээн авчээ. Энэ талаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Бид хоёр ер нь маргалдчихсан байгаа учраас тулаанд дуудсан. З.Шинэчагтга бокс суурьтай, бид хоёр багаасаа бэлтгэл, сургуулилалт хамт хийж байсан. Арга барил, техникийг нь сайн мэднэ. Шинээ миний хүсэлтийг хүлээж авсан хариу өгсөн. Бидний тулаан удахгүй болох байх. Гэхдээ одоогийн байдлаар тулааны тов гараагүй байна. Гарахаар нь хэвлэлийн бага хурал зарлах болно” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img