Ирэх долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна
Хуваалцах:
Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.
Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургаадугаар сарын 14-ний өдөр тохиож буй. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиож буй. Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарах юм. Энэхүү өдөрт зориулан Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад явуулах аж. Тус парадыг 2013 оноос хойш тогтмол зохион байгуулж буй.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0