Жонни Деппийн өмгөөлөгч Камила Васкес шүүх хуралд ялалт байгуулсны дараа ажлын саналд дарагдах болжээ. Түүнийг ажилд авах хүсэлтэй байгаа Холливуд дахь хуулийн фирмүүд өрсөлдөх болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэлсэн байна. 37 настай Камила Васкес шүүх хурлын үеэр ширүүн, харгис хэрцгий мөн дур булаам байсан нь түүнийг од болгосон гэхэд хилсдэхгүй. Хуулийн салбарын эх сурвалжууд хэлэхдээ "Түүнд шинэ үүд хаалга нээгдэж байна. Харин тэр алийг нь сонгох вэ гэдэг чухал" хэмээж байгаа аж.
Мөн тэрээр телевизийн нэвтрүүлгүүдийн саналд дарагдах болсон бөгөөд зарим шүтэн бишрэгчид нь түүний зургийг биедээ шивүүлэх болжээ.
Зарим хүмүүс түүнийг Жонни Депптэй болзож магадгүй хэмээн таамаглаж байсан. Харин энэхүү таамаглалд Камила болон Жоннигийн талын төлөөлөгчид хариу өгчээ. Камила Эдуард Оуэн хэмээх залуутай үерхдэг бөгөөд Жонни болон Камила нар зөвхөн ажил хэргийн харилцаатай тухай тайлбарласан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0