Орос-Монгол Улсын хамтарсан сансрын нислэг зохион байгуулах хэлэлцээ үргэлжилж байна
Хуваалцах:
img

ОХУ-ын “Rossaprimavera” сайтад ОХУ-Монгол Улсууд сансрын хамтарсан нислэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл нийтлэгджээ. Уг мэдээлэлд:

“Монгол, ОХУ-ын хооронд “Монголын сансрын нисгэгчийн оролцоотой сансрын нислэг зохион байгуулах хэлэлцээр хийгдэж байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын сансрын нисгэгчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибеков, Виктор Савиных, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Владимир Бабушкин нарыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр У.Хүрэлсүх Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, сансрын технологийг хөгжүүлэх, микро хиймэл дагуул бүтээн хөөргөх чиглэлээр ажиллаж байгааг дурдсан байна. 

Мөн Орос-Монголын хамтарсан сансрын нислэгийг зохион байгуулах асуудлаар хоёр улс хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа талаар онцолжээ. Өмнө нь Монгол Улсын төрийн тэргүүн Москвад айлчлах үеэрээ Орос-Монголын сансрын нислэгийн талаар В.Путинтай ярилцаж байсан аж.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img