Монгол шүүгчид Азийн Цомын тэмцээн дээр ажиллалаа
Хуваалцах:
img

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг клубүүдийн томоохон тэмцээнүүдийн нэг “AFC Cup”-ийн “Е” хэсгийн тоглолтууд дээр Монгол шүүгчид амжилттай ажиллалаа.

Тодруулбал, АХБХ-ны талбайн элет шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны элит туслах шүүгч Э.Галбадрах нар тус тэмцээний нийт дөрвөн тоглолтыг дэнслэв. Э.Галбадрах анх удаа олон улсын томоохон тэмцээн дээр томилогдож хоёр тоглолтын туслах шүүгч хийлээ. Харин талбайн шүүгч Э.Хаш-Эрдэнэ хэсгийн эхний тоглолт дээр 4-р шүүгч хийж, хэсгийн сүүлийн тоглолт дээр талбайн шүүгчээр ажиллаа. Манай улсын хоёр шүүгч өчигдөр болсон “ЦСКА Памир” болон “Нефтчи” клубүүдийн тоглолт дээр хамтдаа ногоон талбайд гарч шүүн, улсынхаа нэрийг тивийн хэмжээний том тэмцээнд дуудууллаа.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img