2 жил
2009 онд нээлтээ хийсэн “Orphan” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх “Orphan: First Kill” кино гарах талаарх мэдээ үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа билээ. 2022 оны нэгдүгээр сарын 28-нд нээлтээ хийх талаар таамаг твиттерт бичигдэж байсан ч “Paramount Pictures” албан ёсны ямар ч мэдэгдэл хийгээгүй юм. Харин “Orphan: First Kill” киноны гол дүрд ахин тоглож буй жүжигчин Изабель Фьюрманы Эстерийн дүрийн зураг өнөөдөр цацагджээ.
Киноны дараагийн ангид гипопитуитаризм (өнчин тархины булчирхай хангалттай даавар үүсгэдэггүй эмгэг) оноштой Эстер сүүлд үрчлүүлсэн айлд ирэхээсээ өмнө ямар үйл явдал өрнөснийг харуулах аж. Эстонийн сэтгэцийн эмнэлгээс оргож, чинээлэг хос Кэйти, Ричард Мауэрова нарын алга болсон хүүхэд болж жүжиглэх түүнийг төрсөн охиноо биш болохыг удалгүй ээж нь ойлгоно. Гэсэн ч нөхөр Ричард эхнэрийнхээ үгэнд итгэлгүй түүнийг галзуурсан гэж үзсэнээр кино цааш өрнөх аж.
Эстерийн дүрийг бүтээж буй Изабель Фьюрман “Бага байхдаа тоглож байсан дүрийнхээ насыг өөрчлөлгүй дахин жүжиглэсэн жүжигчин бараг л байхгүй байх. Ингэж жүжиглэх нь үнэхээр сонирхолтой ч бага зэрэг санаа зовж байна. Учир нь би хүүхэд шиг өөрийгөө нууцалсан 33 настай эмэгтэйн дүрд тоглохдоо өөрөө арван настай хүүхэд байсан. Харин одоо би хүүхэд шиг л жүжиглэхэд хангалттай, учир нь би одоо аль хэдийн насанд хүрчихсэн” хэмээн дүрийн талаарх ярилцлагадаа дурьджээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0