Олимпын хошой алтан медальт уран гулгагч Юзүрү Ханю зодог тайлж буйгаа мэдэгдлээ
Хуваалцах:
img

Өвлийн олимпын хошой алтан медалийн эзэн, Японы төдийгүй дэлхийн хамгийн алдартай уран гулгагчдын нэг болох Юзүрү Ханю ийнхүү өчигдөр /2022.07.19/ Токио хотод болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр зодог тайлахаар болсноо мэдэгдлээ.

Өдгөө 27 настай тэрээр өнгөрсөн өвлийн олимпоор дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Түүний удаа дараагийн олон бэртэл фэнүүдийн санааг ч ихээр зовоож байсан юм. Одоо тэрбээр тэмцээн уралдаанд оролцохгүй хэдий ч уран гулгалтын шоунуудад оролцож болох юм байна. 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img